“Амь аврагч Алтан будаа” буюу шар будаа нь хаван хөөхөөс гадна “ХАРШИЛ” хамгийн тохиромжтой эм юм

ХАРШИЛТАЙ ХҮМҮҮСТ ШАР БУДАА ТУСТАЙ ГЭНЭ ШҮҮ.

Шар будаа нь маш эртний үр тарианы төрөлд ордог бөгөөд амуу тарианаас гаргаж авдаг байгалиас цэвэр өөрөөрөө ургаж, газар шорооны хатуу зөөлөнг үл хамааран ургах чадвартай, генийн буюу инженерийн хиймлээр гаргах аргад автаагүй экологийн цэвэр бүтээгдэхүүнд зүй ёсоор тооцогддог. Байнгын эмчилгээнд байдаг хүмүүс өдөрт нэг аяга шар будааны зутан идэхийг бас зөвлөдөг байгаа.
Шар будаа нь бие дэх хаванг маш сайн хөөдөг нь, уг будааг идсэнээр шингэн хөөж, шээлгэх нь биенд маш сайн нөлөө үзүүлдэг. Мөн ясны сийрэгжилт, арьсны өнгө засах гээд ач тусаараа дэмтэй байдаг байна.
Эрт үеэс шар будааг “Амь аврагч Алтан будаа” хэмээн нэрлэж хүндэтгэн хэрэглэж иржээ. Уг будааг хоол хүнсний хэрэглээнд өргөнөөр хэрэглэх нь бие бялдрын, сэтгэл санааны хувьд хүчтэй болж, бие мах бодийг чангаруулаж, булчингийн үйл ажиллагааг сайжруулдаг. Мөн гэдэсний түгжирэл, ходоодны болон нарийн шулуун “бүдүүн” гэдэсний гүрвэлзэх ажиллагаанд сайнаар нөлөөлнө. Шар будаа нь уургийн хэрэгтэй болон ашигтай агууламж сайн бегөөд ач тустай амин хүчилүүд агуулагдаж байдаг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *