Монголчууд урт насалдаг байсан нууц нь “НОГООН ГОНЬД” хэмээх байгалийн бэлэг юм..

Биеийн хүчийг сэлбэгч, урт наслуулагч байгалийн бэлэг. Витамин A, B, C, E болон магни, төмөр, кали, фосфор, цайр зэрэг эрдэсээр баялаг. Эсийн гэмтлээс урьдчилан сэргийлэгч байгалийн хүчтэй антиоксидант бөгөөд хүний дархлааны системийг бэхжүүлдэг.

  1. Антиоксидантын эх үүсвэр
  2. Эслэгээр баялаг
  3. Хорт хавдар үүсэхээс урьдчилан сэргийлнэ. Энэ нь гоньдны үрийн исэлдүүлэгч чанартай холбоотой.
  4. Мэдрэлийн эмгэг
  5. Цусан дахь холестериныг хөөнө, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлнэ.
  6. Зэс, цайраар баялаг тул цусны улаан эсийн үйлдвэрлэлийг дэмждэг. Ингэснээр цус бүлэгнэлт үүсэхээс сэргийлдэг.

7.Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжих, хоол боловсруулах замыг тэнцвэржүүлж, гэдэсний муу бактери багасгаж, сайн бактерийг нэмэгдүүлдэг.

  1. Хүүхдийн өсөлтийг нэмэгдүүлдэг.
  2. Калийн агууламж өндөр тул цусны даралтыг тогтворжуулж, улмаар зүрхний цохилтыг хэвийн байхад нөлөөлдөг.
  3. Гоньдын шүүс нь маш тэжээллэг ундаа юм.
  4. Хоол боловсруулалтыг нэмэгдүүлж, гэдэс базлах, дүүрэхийг зогсоодог. Ногоон гоньдны шүүс нь ходоодны үрэвсэл бууруулах, хоол боловсруулах шүүрлийг өдөөн, хоолны шим тэжээлийн шимэгдэлтийг сайжруулдаг.
  5. Төмрөөр баялаг тул цус багадалтыг эмчлэх байгалийн шилдэг хүнс.
  6. Нүдний эрүүл мэнд: Гоньдны шим тэжээлт чанар холын харааг сайжруулдаг. Нүдний өөхжилт, шарлахаас сэргийлдэг.
  7. Шээс хөөх эм: Шээс маш сайн хөөж, хэрх өвчин үүсэх, бөөрний чулуу үүсэхээс сэргийлдэг.
  8. Цэвэршилтийг удаашруулдаг. Эстроген дааврын бүтэцтэй төстэй бодисыг агуулдаг тул цэвэршилтийг удаашруулж, сарын тэмдгийн үеийн хямрал, өвдөлт зовиурыг арилгадаг. Дааврын үйл ажиллагааг зохицуулах замаар сарын тэмдгийн үеийн олон сөрөг асуудлыг хөнгөвчилдөг. Мөн ургийн гажгаас сэргийлждэг, хөхүүл эхчүүдийн хөхний сүүний гарцыг нэмэгдүүлдэг.
  9. Сэтгэцийн эрүүл мэнд: Өвчнөөс үүсэлтэй сэтгэл гутралыг багасгах, сэтгэл санааг тайвүруулах үйлдэлтэй. Кали нь тархины үйл ажиллагаа болон танин мэдэхүйн чадварыг нэмэгдүүлдэг. Үүнээс гадна судас тэлэх, тархины хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлж, сэтгэцийн элдэв өөрчлөлтөөс сэргийлдэг.
  10. Амьсгалын замын архаг дутагдал, амьсгал бачуурах, архаг ханиалга, хоолойн хурц өвдөлтөд сайн. Амьсгалын замын цочмог дутагдлын үед ногоон гоньдны шүүс уулгахад булчин, мэдрэл тайвшруулж шуурхай тусламж үзүүлдэг.
  11. Биед ямар нэг гаж нөлөө учруулахгүйгээр үрэвслийг эдгээдэг шидэт хүнс.
  12. Хүчлэгийг бууруулж шүлтийг нэмэгдүүлдэг.
  13. Амьсгалын замын эмгэг, хамар битүүрэх, астма болон бронхитыг эмчлэхэд тустай. Гоньдод агуулагддаг Cineol гэж бодис нь цээжний болон хамрын хэсэгт үүсэх цэрийг суллан гадагшлуулдаг.

Ногоон гоньдыг хэрхэн хэрэглэх:

  1. Сайн чанарын Fennel цай эсвэл эсвэл Fennel цай чанаж тогтмол ууснаар, арьс батгаших, арьсны эсийн гэмтлээс хамгаалдаг. Нүдний дооогуур хөхрөх, хөгшрөлтийн нөсөө болон үрчлээ үүсэхээс сэргийлдэг.
  2. Ургамлын гаралтай цай хэлбэрээр, эсвэл өдөр тутмын хоолны дараа нь амны хөндийг цэвэршүүлэгч болгон хэрэглэх, хоол хүнсэндээ тогтмол, ялангуяа салатны жортой оруулж хэрэглэвэд нэн тустай.
  3. Хавагнавал 1 цайны халбага ногоон гоньдыг 1 аяга буцалсан усанд хийж хэсэг зуур хандлаад ууна.

Гоо сайхны жорууд:

  1. Атга ногоон гоньдыг буцалж буй усанд хийнэ. Усаа хөргөөд 3 дусал эфирийн тос нэмнэ. Нэлээн хандалсны дараагаар гоньдоо шүүж аваад шимтэй усаа хөвөнд шингээж нүүрний арьсаа арчина.
  2. 1 литр буцалсан усанд амны 1 халбага гоньд хийгээд ууранд нь 5 минутын турш нүүр, толгой хүзүүгээ утна. Бөглөрсөн бохирдсон арьс онгойж, маш сайн цэвэршиж, зөөлөрнө. Долоо хоногт 1 удаа уураар утахад арьсны гүн бохирдол арилна.
  3. Хагас аяга буцалсан усанд амны 1 халбага гоньд хийж, 30 минут хандална. Дээр нь амны 1 халбага арвай /хивэг байж болно/, 1 халбага зөгийн бал хийж хутгана. Маскыг нүүр хүзүүндээ зузаавтар түрхэж 20 минутын байлгаад бүлээн усаар угаана.

Үс арчилгааны жор:

  1. Үс хагтдаг бол 3 амны халбага ногоон гоньд нунтаглаад дээр нь 2 аяга буцалсан ус хийнэ. 15 орчим минутын хөдөлгөхгүй тавина. Бэлтгэсэн зуурмагаа үс, хуйхандаа түрхээд бүлээн алчуураар ороож 20 минут байлгаад бүлээн усаар зайлна.
  2. Хуйх бамбайж овоох, загатнадаг бол 1 халбага ногоон гоньдоо буталж нунтаглаад 250 гр усанд буцалгаад 30 минут байлгаж хөргөнө. Дараа нь глицерин болон алимны цагаан цуу 1 амны халбага нэмнэ. Ингээд үс болон хуйхандаа массажлах маягаар түрхээд алчуураар ороогоод 30 мин байлгана. Бүлээн усаар зайлна. Ахиухан бэлтгээд шилэн саванд хадгалж болно. 7 хоногт нэг удаа энэ максыг хэрэглэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *