МУГТ Д.Сумъяа 1,5 сая төгрөгөөр хивс дуудлага худалдаагаар авчээ

Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, улсын начин Баяндайн Эрдэнэбилэгийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнөө болов.

Б.Эрдэнэбилэг начин ардын хувьсгалын 74 жилийн ой, 1995 оны улсын их баяр наадамд дархан аварга Х.Баянмөнхөөр тав даван шөвгөрч, Монгол Улсын начин цолд хүрсэн бөгөөд Баруунтуруун сумаас улсын цол хүртсэн анхны бөх юм.

Тус барилдааны үеэр Монгол бөхийн өргөөнд Монгол Улсын аварга Сүхбаатарын Мөнхбат, улсын арслан Батжаргалын Ганбат, улсын начин Баяндайн Эрдэнэбилэг нарын хөрөг бүхий хивсний дуудлага худалдаа болоход Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа 1,5 сая төгрөгөөр худалдан авчээ.

Д.Сумъяа энэхүү хивсээ нутгийнхаа удирдлагуудад бэлэглэсэн аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *