Хэлд гүйцэд ороогүй хүүхдээ хүнд үлдээхдээ үүнийг анхаарай…

Хэлд гүйцэд ороогүй байгаа хүүхдээ аав ээж хоёр хүнд үлдээгээд явахдаа яаж үлдээж явах ёстой вэ?

Шууд уйлуулаад гараад явах нь хүүхдийн сэтгэл зүйд маш хүнд цохилт болдог.
Том хүний сэтгэл зүйтэй зүйрлэвэл ямар нэг үнэтэй зүйлээ алдаж хаясан мэт сэтгэлийн стресс авахтай ижил хэмжээний стрессыг ухаан ороогүй хүүхэд авснаар сэтгэлийн түгшүүртэй болж юм л бол уйлах гээд байдаг хүүхэд болдог байна. Нэг ёсондоо бол маш амархан стресст өртдөг хүүхэд болж байгаа юм. Дэлгүүрт ороод тэрийг авна гээд учиргүй уйлаад байдаг хүүхэд байдаг даа. За эсвэл хүүхдэдээ мэдэгдэхгүй нууцаар гараад явах арга бас байдаг тэр арга нь бас зөв зүйтэй арга биш юм.
Учир нь энэ арга нь залилан мэхлэх арга даа ордог учраас хүүхэд уйлахгүй чих эцэг эх чих амар гэрээс гарч буй ч үлдэж буй хүүхдийг мөн л стресст оруулдаг. Маш их хэрэгтэй байгаа хүн яг одоо очиж явна гэчхээд утсаа унтраагаад алга болчхоод маргааш хүрч ирэхэд ямар байдаг билээ яг тийм стрессийг хүүхэд авч нэг мэдэхэд л ээж аав маань намайг орхиод явна гэдэг айдастай болдог.
Ярьж чаддаг хүн бол яриад стрессээ жоохон ч атугай тайлчихдаг. Харин ярьж хэлмээр байвч өөрийнхөө зовлонг бусдад яриад хэлж ойлгуулж чаддаггүй хүн ямар хэцүү байхыг нэг төсөөлөөд үзээрэй

За тэгэхээр хамгийн зөв арга бол ярьж хэлэлцэх арга юм. Эрт ярилцах тусмаа аль аль талдаа ашиг ихтэй.
Урд орой нь ч юм уу үгүй ядаж явахаасаа нэг хоёр цагийн өмнө хүүхэдтэйгээ ярилцаж эхлэх хэрэгтэй юм. Учир нь юм ярьж чадахгүй ч хүүхэд хүн юм ярихыг тэр тусмаа аав ээжийгээ ярихыг маш сайн ойлгож сурсан байдаг. Одоо аав ээж нь баяртай баяртай гээд машинаа үүүн үүүн гэж унаж явчхаад орой ажлаа тараад хүрээд ирнэ. Ирэхдээ ямар нэг чихэр, жимс, тоглоом энэ тэр заавал авч ирнэ гэж амлалт өгөхгүй байх нь зөв хүмүүжилд ордог юм шүү.
Тэгэхээр аав ээж нь явчхаад ажлаа тараад ирнэ. Миний охин эгчтэйгээ тоглоод зурагтаараа гоё гоё юм үзээд мамагаа өлгийдөөд байж байгаарай гэх мэтчилэн олон дахин ярилцахад хүүхэд маш сайн ойлгоно. Ярьсан ч гэсэн уйлаад үлдэж байсан ч ярилцахгүй учир битүүлэг орхиод гарч байгаагаас хамаагүй бага стресст өртдөг

Жишээ нь цалин өгөх хугацаа болсон ч өгөхгүй байхаар ямар хэцүү байдаг билээ дээ. Харин энэ удаа цалин жоохон хойшлоод 25-нд өгөхөөр болсон шүү гэвэл уур хүрсэн ч ядаж мэдсэн болохоор сэтгэл санаа бэлтгэлтэй байдаг шүү дээ. Хүн том болоод аливаа зүйлээс сайн сайхныг нь түрүүлж олж хардаг хүн л бусдыгаа манлайлж сайн сайхан амьдардаг. Аливаа зүйлээс мууг нь түрүүлж харах гээд байдаг хүн багадаа үргэлж стресст өртөж байсантай холбоотой юм. Хүүхдийн хүчирхийлэл айл болгонд байхгүй боловч хүүхэд хүмүүжүүлэх аргыг хүчирхийллийн шинжтэй эсвэл хуурч залилсан шинжтэй аргаар шийдвэл үр дүн мөн л тийм байж болохыг залуу аав ээжүүдээ сайн анхаарч яваарай Тэгээд хүүхдээ гэртээ хүнд үлдээж явахдаа ямар нэг барьцаа, шаардлага, хахуульгүй bye bye гээд үлдээгээд явж байгаа л арга хамгийн зөв хүмүүжил юм шүү Нөхөр чинь эсвэл эхнэр чинь хэл үггүй эсвэл эргээд харах хооронд чинь хаашаа явах гэж байгаа нь мэдэгдэхгүй гэрээс гараад явчихсан ардаас нь залгахаар утас нь холбогдох боломжгүй бол хүнд ямар санагдах вэ?
Хүүхдийнхээ оронд өөрийгөө тавиад нэг тунгаагаад үзээрэй

Эцсийн дүгнэлт

“Хүнийг хайрлах гэдэг ярилцахыг хэлнэ”
С.Батмөнх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *