Сошиал ертөнцийн хамгийн хүчирхэг хатан Б.Дэлгэрмаа…

Сүүлийн үед сошиал хэмээн хүчирхэг ертөнцөд өөрийн орон зайгаа хэдийнээ эзэлсэн мундаг бүсгүй бол яах аргагүй “САЙХАН БҮСГҮЙ” группийн админ Дэлгэрмаа билээ. Тэрээр олон сайхан хандивийн аянг амжилттай зохион байгуулж явуулдаг нь үнэхээр өнөөгийн нийгэмд тулгамдаад байгаа асуудлыг, боломжийн хөрөнгө санхүүгээр шийдэж чадахгүй буй нь гайхалтай. Яах аргагүй бахархмаар… Магадгүй монгол хэлний хамгийн төгс үгээр илэрхийлмээр сайхан зүйл.
Манай улсын хувьд нэг цэцэрлэг барихад улсын төсвөөс дор хаяж 500 сая төгрөг гардаг. Энэ магадгүй хамгийн бага төсөв байж болохм юм.

Гэтэл “Сайхан бүсгүй” групп 50 сая төгрөгөөр барьсанг бид мэднэ. Бас 4 ихэр болон 10 хүүхэдтэй гэр бүлд машин бэлэглэсэн баярт мөч нь одоо ч нүдэнд харагдаж байна. Мэдээж энэ бүсгүй хийсэн сайхан ажил үйлсийг дурдаад байвал дуусахгүй биз….
Ингээд бодоход хөрөнгө санхүү хэмээх бидний толгойны өвчин болсон асуудлыг Дэлгэрмаа бүсгүй хэрхэн шийдэж байгаар бид сошиал ертөнцөд өөрийн нүдээр харж байна. Мөн группдээ олон сайхан бэлэг байнга зарлаж байгаа нь энэ бүсгүйг цахим орчинг хэрхэн удирдаж ямар чадварлаг болохыг улам тодотгож байна.
Тиймээс яах аргагүй сошиал ертөнцийн хүчирхэг бүсгүй бол Дэлгэрмаа юм….

Ю.Гэрэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *