Бэрийг жирэмсэн болохоос нь өмнө гуйдаг. Төрсний дараа гуйх бол яавал хоёр гуйх ёстой…

Охиноо бэр болгон өгөхөд
Үхэр, арслан, охин, нум, загасны ордонд (гэрт) наран байрлаж байх үе сайн.
 Аливаа сарын шинийн 21-ний өдөр сайн,
‘Үйлийн зурхайн 0, 2, 3, 9, 14, 17, 22, 23 дахь одтой өдөр төгс сайн. Үйлийн зурхайн од гэдэг нь жэдзий одыг хэлнэ.
Туулай, хонь өдөр таарвал сайн.
Бар, могой, морь, нохой дөрвөн өдөр
Дөрвөн эхэн сарын шинийн 15
Дөрвөн дунд сарын шинийн 5
Дөрвөн адаг сарын шинийн 7-нд муу
Хаврын гурван сарын шинийн 7, 9, 19
3уны гурван сарын шинийн 4, 7, 8
Намрын гурван сарын шинийн 7, 17, 26
Өвлийн гурван сарын шинийн 7, 9, 19
Лхагва гараг 16 дахь одтой учирсан өдөр
Баасан гараг 26 дахь одтой учирсан өдөр бэрийн үйлэнд муу учир эдгээр нэр заасан өдрүүдийг тэвч
Охиноо бэр болгон өгөх, авах сайн өдөр
-Бар сарын улаан шар хулгана, улаагчин, харагчин, цагаагчин туулай өдөр
-Туулай сарын хөхөгчин, улаагчин, шарагчин үхэр, улаан, шар, цагаан хулгана өдөр
-Луу сарын улаагчин, хөхөгчин, шарагчин үхэр ба тахиа өдрүүд
-Могой сарын хөх, шар, улаан худгана, хөх, улаан бич, хөхөгчин, шарагчин, улаагчин хонь өдөр
-Морь сарын харагчин, хөхөгчин тахиа, хөх, улаан бич, хөхөгчин, харагчин, шарагчин хонь өдөр
-Хонь сарын харагчин, хөхөгчин тахиа, хонь мөн шарагчин хонь өдрүүд
-Бич сарын хар, хөх бич, харагчин, хөхөгчин тахиа, хонь өдрүүд
-Тахиа’ сарын хар, шар, хөх луу, хөх бич, харагчин, цагаагчин хонь өдрүүд
-Нохой сарын харагчин, цагаагчин хонь, харагчин, хөхөгчин туулай өдрүүд -Гахай сарын хар, цагаан, шар луу, харагчин, цагаагчин, шарагчин туулай өдрүүд
-Хулгана сарын шарагчин, улаагчин туулай, шар, цагаан, хар луу, цагаагчин, улаагчин үхэр өдрүүд
-Үхэр сарын улаан, шар, цагаан луу, улаагчин шарагчин, харагчин туулай, хөхөгчин, цагаагчин үхэр өдрүүд тус тус сайн болой.
гарагаар:Даваа, Лхагва гараг нь олон охин төрөх сайн
Пүрэв, Баасан, Ням гараг нь хүү олон, цог төгөлдөр сайн
Мягмар гараг нь бэр, хүргэн авах, өгөхөд үр тасрах, өвчин болох, гарлага их тул цээрлэх учиртай.


Бэр буулгах сайн цаг
Хулгана гахай жилтэй бэрийг могой, морь, бич, тахиа цагт
Бар, туулай жилтэй бэрийг хулгана, гахай, хонь, үхэр цагт
Могой, морь жилтэй бэрийг бар, туулай, бич, тахиа цагт
Бич, тахиа жилтэй бэрийг үхэр, хонь, нохой, луу цагт
Үхэр, луу, хонь, нохой жилтэй бэрийг хулгана, гахай, морь, могой цагт бэр буулгаваас сайн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *