Та үүнийг уншаад хар цагаан БАТГАНД баяртай гэж хэлээрэй…

Хар, цагаан батганаас хэрхэн ангижрах вэ?

Арьсны нүхэнд хөлс, тос, будаг, тоос шороо орж бөглөрснөөр хар, цагаан батга үүсдэг байна. Харин үүнийг арилгахын тулд нүүрээ маш сайн цэвэрлэж байхаас гадна өөрийн арьсанд тохирсон бүтээгдэхүүн хэрэглэх шаардлатай аж. Гэвч гоо сайхан, арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд бас л нилээд өртөг өндөртэй байдаг. Харин гэрийн нөхцөлд таны гар дор байдаг материалуудаар хар, цагаан батгыг ор мөргүй арилгаж болдог.

Хар, цагаан батганаас хэрхэн ангижрах вэ?

Зарим цагаан батга нь шахахад л алга болчихдог. Харин шахахын өмнө гараа сайн угааж, халдваргүйжүүлэх хэрэгтэй гэдгийг санаарай. Савтай халуун ус бэлдээд нүүрээ 6-8 минут орчим утах хэрэгтэй. Ингэхдээ мэдээж толгой дээгүүрээ алчуур нөмөрч, уурыг дотроо хадгалаарай. Халуун уур нь арьсны нүхийг нээж өгдөг. Үүний дараа батгыг цэвэрхэн шахаж, цэвэрлээд дараа нь нян бактери устгах шингэнээр арчиж цэвэрлэнэ.

2Алимны цуу

Алимны цуу нь гоо сайханд түгээмэл хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн юм. Үүний нэг нь цагаан батга арилгах юм. Шингэлээгүй алимны цууг шууд хэрэглэх нь арьс түлэх аюултай тул 2 амны халбага алимны цууг 200 гр устай хольж, нүүрэндээ түрхээд 20 минутын дараа угаана.

3Лимоны шүүс

Лимоны шүүс нь байгалийн гаралтай нүх агшаагч тул шууд хэрэглэж болно. Шинэхэн лимоны шүүсийг шахаж, үрийг нь салгаад, нүүрэндээ нимгэн түрхэнэ. 10 минутын дараа хүйтэн усаар зайлж угаагаарай.

4Цайны модны тос

Цайны модны тос нь бактерийн эсрэг өндөр үр дүнтэй тул батгатай тэмцэх хамгийн зөв сонголт юм. 1.5 амны халбага зуун настын гелийг 2-3 дусал цайны модны тостой холино. Хөвөнд шингээгээд, нүүрээ арчина. Ингээд тосоо хатсан хойно нь угаана.

5Салицилын хүчил болон бензол фероксид

Хэрвээ дээрх байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүд танд нэг их үр дүн үзүүлэхгүй байвал найрлагандаа дээрхи 2 бодисыг агуулсан гоо сайхны бүтээгдүүхүүнүүдийг давамгайлан сонгоорой.

6Зөөлөн чанарын цэвэрлэгч

Хар, цагаан батгатай арьстай бол зөөлөн чанарын цэвэрлэгч болон халуун бүлээн усаар нүүрээ арчилах хэрэгтэй. Хүчтэй найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэх нь арьсыг илүү их тос ялгаруулахад хүргэдэг учраас улам илүү асуудал учруулдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *