Хоолой өвдөж байгаа үед эм ууж биеэ хордуулах шаарлагагүй боллоо… Хүрэн манжин байхад гүйцээ…

Хоолой өвдсөн үед яах ёстой вэ?

Хоолой өвдөх – хоолойн хөндийн үрэвслийг илтгэх анхны шинж тэмдэг. Уг үрэвсэл нь вирусын, нянгийн эсвэл мөөгөнцрийн халдвараас үүдэлтэй байж болно. Хамгийн түрүүнд авах арга хэмжээ гэвэл – яаралтай эмчид үзүүлэх. Ялангуяа хоолой, чих хоёулаа өвдөж байгаа тохиолдолд. Мэргэжлийн эмч аюулт өвчин үү эсвэл ханиад томуу юу гэдгийг ялгаж зохих оношийг тавина. Хэрвээ онцгой аюултай өвчин биш бол ам зайлах зэрэг эмчилгээг бичиж өгөх болов уу. Дур мэдэн антибиотик хэрэглэх нь эрүүл мэндэд маш хор хөнөөлтэй болохыг анхааруулмаар байна. Дур мэдэн эхлүүлсэн буруу эмчилгээ нь өвчний байдлыг улам хүндрүүлж болзошгүйг анхаар. Эмийн сангуудад зарагдаж байгаа бүх төрлийн эм – чихэр биш шүү. Эм болгон өөрийн гэсэн гаж нөлөөтэй, мөн хэрэглэхийг хориглосон заалтуудтай. Зарим тохиолдолд эмийн эмчилгээгүйгээр байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр өвчнийг анагааж болдог ажээ.

ХҮРЭН МАНЖИНГИЙН ШҮҮС

Хоолой өвдөж ханиад хүрэхэд хэрэглэх ам зайлах коктейль бэлтгэх жорг танилцуулъя. Ихэнхи тохиолдолд 100% үр дүнгээ өгдөг юм. Хүрэн манжингийн шүүс нь амны хөндийн цусан хангамжийг сайжруулна, өвчнийг намдааж, идээний хуримтлалыг багасгана. Үүний үр дүнд үрэвсэл багасч хаван буурдаг, мөн өвчний хам шинж ч арилна.

Хүрэн манжингийн шүүсийг хэрэглэх нь :

  1. Бүх төрлийн хоолойн өвчнийг дарахад тохиромжтой жор: 200 мл хүрэн манжингийн шүүсийг 35-40 хэм хүртэл халаана. Шүүсийг 1 х.х алимны уксустай холино. Хоолойгоо хагас цаг тутамд зайлаарай, өдөрт 5-6 удаа зайлна.
  2. Идээт ангины үед 100 мл хүрэн манжингийн шүүсийг 1 х.х сонгины шүүс, 1 ц.х сармисны шүүстэй холино. Дээрээс нь 100 мл буцалгасан бүлээн ус хийнэ. Хоолойгоо 3 цаг тутамд зайлна.
  3. Вирусын гаралтай фарингитийн үед 100 мл бүлээсгэсэн хүрэн манжингийн шүүсийг 2 х.х шинэхэн шахсан нимбэгийн шүүстэй холино. Амаа өдөрт 5-6 удаа зайлна.
  4. Архаг тонзиллитийн үед 200 мл бүлээсгэсэн хүрэн манжингийн шүүсийг 1 ц.х зөгийн жилитэй холино. Амаа бэлдсэн уусмалаар өдөрт 3-аас илүү удаа зайлна.
  5. Удаан үргэлжилсэн хамрын ханиадыг дарахын тулд хүрэн манжингийн шүүс болон буцалсан усыг адил хэмжээгээр холино. Уусмалыг хамартаа өдөрт 4 удаа, 3-4 дуслаар дусаана.
  6. Хүрэн манжин, алим болон луувангийн коктейль – гемогблобины тоог нэмэгдүүлж дархлааг дэмжихэд туслах ундаа. Нарийн чанд баримтлах жор гэж байхгүй, өөрийн амт, сонирхолдоо тохируулаад орцуудаа тааруулна. Бага зэргийн нимбэг эсвэл зөгийн бал ч нэмж болно.

Өвчний үед таагүй мэдрэмжийг дарахын тулд заавал эм ууж биеэ хордуулах хэрэггүй байгааг та мэдэж авлаа. Өвчний анхны шинж тэмдэг илрэх үеэс эхлээд л та байгалийн гаралтай бүтээгдэхүүний тусламжтайгаар өвчнөө анагааж заншаарай. Мөн халуун бүлээн ус ууж дулаан хувцаслах хэрэгтэй. Хэрвээ халдвар эхний тав хоногт эдгэхгүй бол заавал эмчид үзүүлж зохих эмчилгээг эхлүүлэх шаардлагатай. Хоолой болон амны хөндийн төрөл бүрийн үрэвслийн үед байгалийн гаралтай “Хлорофиллипт” гэх антибиотик өндөр үр дүнтэй байдаг – микроб, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй ургамлын эвкалипт юм. Танай гэр бүл хоолойн өвчнийг дарахдаа байгалийн гаралтай ямар бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ? Хэрвээ дээрх нийтлэл танд хэрэгтэй санагдсан бол найз нөхөдтэйгөө сошиал сувгаар заавал хуваалцаарай. Аливаа өвчний анхны шинж тэмдэг илрэхэд хэрэглэж болох байгалийн гаралтай жор гар дор бэлэн байх нь маш хэрэгтэй зүйл.
Танд болон таны ойр дотны хүмүүст эрүүл энхийг хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *