Айл бүрт лаа байх хэрэгтэй. Шар, хар, ногоон өнгийн лаагаар тасрахгүй байх тохиолдолд танай гэр үргэлж эерэг энерги хуримтлагдаж байдаг…

Айл бүрт лаа байх хэрэгтэй.Шар,хар,ногоон өнгийн лаагаар тасрахгүй байх тохиолдолд танай гэр үргэлж эерэг энергийн төвд байна гэсэн үг.Өмнө нь ногоон өнгийн лаагаар хар энерги байгаа эсэхийг мэдэх яаж сүүгээр эерэг энерги дуудах талаар бичиж байсныг найзууд санаж байгаа байх.Тэр зөвлөгөөг 2000 илүү шэйрлэсэн.Харин өнөөдөр бас л Армян найзынхаа үйлддэг лааны хүчний тухай ярилцацгаая.
Хар өнгийн лааг хосоор нь толины өмнө асаа.Таны сэтгэл тавгүйтсэн,санаа зовсон,өөртөө дургүй хүнээсээ хүсэх зүйл байвал,эрүүл мэнд тавгүйтсэн,нойргүйтсэн,хүнтэй муудалцсан орой аcааж бай.Харин өрөөний гэрэл унтрааж,лаа асаж байх хооронд толиндоо харахгүйгээр 3 цаг орчим болоорой.Дараа нь унтраагаад лаагаа байрнаас хөдөлгөлгүй 3 өдөр асаагаад үлдсэн лааг өөр хогонд хийлгүйгээр тусад нь хая.4 дэх өдрөөс танд ямар нэгэн эерэг мэдрэмж мэдэгдэнэ.
Шар лааг харин хүн ирэх болгонд асаа.Таних танихгүй ямар үг үйлдэл,юу хүсэж,яах гэж ирж буйг мэдэхгүй.Иймд хүн орж ирнэ,тэр хүний буй өрөөний буланд хос шар лаагаа асаагаарай.Учир нь тэр хүн бүх муу энергээ өөрөө л аваад гарна гэсэн үг.Явлаа та лаагаа унтраа.Харин шар лааг дуустал нь барьж болно
.Нэмж хэлэхэд улаан лааг гэр бүлээрээ баяр ёслолоор асаадаг аз жаргал,амжилтын лаа юм.Армянууд уулынхан гэдгээрээ энергийн тухай мундаг ойлголттой хүмүүс..Зүгээр танихгүй хүнд тайлбарладаггүй юм билээ.Нэмэлт мэдээлэл авбал найзуудтайгаа хуваалцанаа.Та бүхэндээ амжилт.
С.Амина

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *