Сэтгүүлч Б.Отгон: Махны үнэ өсч, малчдын хөдөлмөр үнэлэгдэж л байвал би баярладаг.

Махны үнэ өсч, малчдын хөдөлмөр үнэлэгдэж л байвал би баярладаг.

Учир нь түүнийг үйлдвэрлэгч МАЛЧИД маш хүнд нөхцөлд ажиллаж амьдардаг ч хөлс,хөдөлмөр нь үнэгүй. Жилийн 4 улиралд гадаа, нэг ч өдрийн амралтгүй,халаалт дулаан, халуун хүйтэн ус.. амьдралын наад захын тав тух хангагдаагүй орчинд. Бүр эмнэлэг,боловсрол бүх үйлчилгээнээсээ алс. Хүнд нөхцлөө дагаад эрүүл мэнд нь ч дордож, дундаж наслалт нь хамаагүй доогуур. Амь насаа алдах эрсдэл ч маш өндөр. Халширам энэ амьдралаар өөрсдөө амьдарч чадахгүй мөртлөө МАХ-ны үнэ өслөө гэж хашгирахаа л больчих.Үнэгүй мах идмээр байгаа бол хөдөө гараад малчин бол л доо. Хөдөөгүүр дүүрэн туслах малчны орон тоо байна. Өөрсдөө өдөн хөнжилд хэвтчихээд хэдэн муу малчдаасаа хямд үнэтэй мах шаардах эрх угаасаа байхгүй. Харамсалтай нь махны үнийн огцом өсөлт яг малчиддаа наалдахгүй. Дундын ченж,борлуулалтын шат бүхэнд нь л нэмэгдсээр ийм үнэтэй болж байна.Уг нь малчдын хөдөлмөр жинхэнээсээ үнэлэгдэж, үнийн өсөлтийг өөрсдөө хүртдэг бол сайхан аа.
Өнгөрсөн цасан шуурганаар гэхэд малдаа явж байсан 6 малчин осгож нас баржээ. Нутаг орондоо эзэн болж, жинхэнэ шударга хөдөлмөрөөрөө амьдарч байгаа хүмүүс бол МАЛЧИД. Махны үнэ өсч, малчдын хөдөлмөр үнэлэгдээсэй!!!! Хөөрхий малчид минь ийм л байна шүү дээ!!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *