Чингис хаан нисэх буудал сэтгэлгүй гишүүний чадваргүй нөхрийн тоглодог газар биш

Чингис хаан нисэх буудал сэтгэлгүй гишүүний чадваргүй нөхрийн тоглодог газар биш
Эзэн Чингис хааныхаа нэрийг авсан төрийн өмчийн байгууллага манай улсад ганцхан. Дэлхий ертөнц рүү гардаг ганц хаалга болох Чингис хаан Олон улсын нисэх буудал. Тус нисэх буудал олон жилийн амжилт бүтээлийн сайн сайхан түүхтэй бөгөөд гадна дотны зочдыг манай улсад ирэх болон үдэхэд манай улсын нүүр царайг илэрхийлэх анхны бөгөөд сүүлийн цэг. Маш хариуцлагатай салбарын чухал эд эс. 1000 орчим хүн ажиллаж, амьдрал ахуйгаа залгуулдаг.
Зам тээврийн яаманд нүүрлэсэн удирдлагын зуд тус нисэх буудлыг дайрчээ. УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн нөхөр Д.Мөнхбаатар тус нисэх буудлын захирал. Хоёр жилийн өмнө хөрөнгөлөг эгч, дүү хоёр гишүүн эгчийнхээ нөхрийг нисэх буудлын дарга болгожээ гэж хэсэг шуугиад мартагдсан. Харин Д.Мөнхбаатар захирал томилогдож ирснийхээ бараг маргаашнаас нь эхлэн нисэх буудлынхаа агуулах саваар эргэлдэн хэдэн гутал хувцас, боов талх авдгийг нь асуучихсан гүйж явсан нөхөр. Энэ нь нөгөө алдарт 60 тэрбумынхны нэг бөгөөд өгсөн нь нүдэнд нь харагдаад хэрхэн хэд дахин нугалж олох вэ гэж ихэд бачимдаж явсан байгаа биз.
60 тэрбумд хамаатуулсны учир нь Д.Мөнхбаатарт 1000 гаруй хүнтэй, улсдаа ганцхан байдаг олон улсын нисэх буудлыг удирдах чадвар харагдаагүйд байгаа юм. Мань эр байгууллагынхаа хурлыг удирдаж чадахгүй, энд тэндээс ирсэн хэдэн дарга нар нь хоорондоо хэрэлдээд хурал нь дуусдаг аж. Тэр тухай нь хамтран ажилладаг “МИАТ” болон бусад авиа компанийхан нь бид танай захирлаар л цайны хачир хийж хөгжилддөг гэж хамт олныхны нь нүүрийг улайлгадаг. Байгууллагынхаа ойн баяр дээр нээх урт бичиг гаргаж ирж түүнийгээ түгдчин унших нь энүүхэнд. Шулуухан хэлэхэд манай улсын нисэх буудлын захирал нь оюутнаас ч долоон дор нэгэн өнгө мөнгөний хорвоогийн үлгэр жишээ болон сууж байна. Хууль, журам хоёрын ялгааг ч сайн мэдэхгүй ийм хүмүүс манай улсын нүүр царай болж байгааг та бүхэн очиж хараад, байгууллагынх нь тухай асуугаад үзэхэд болно шүү.
Иргэний нисэхийн байгууллагын навигацын шалгалтад нисэх буудал муу оноо авч унасан нь сүүлийн хэдэн жилийн түүхэнд тохиолдоогүй үйл явдал аж. Захирал гэж хэлэхэд ичиж үхмээр нөхрийн ажлын үзүүлэлт нэг иймэрхүү. Шинэ нисэх буудал руу нүүнэ сууна л гээд хөөрцөглөөд байдаг. Ийм нэгэн захирал 1000 гаруй хүний хувь заяагаар тоглоод ажилгүйчүүдийн эгнээ рүү түлхэх эрсдэл ч бас бийг нуух юун.
Д.Мөнхбаатар захирал харин халаа, сэлгээ хийх, элдэв бараа таваар шахах зэрэгт бол харин хэнээс ч илүү мэдлэгтэй бөгөөд сүйхээтэй нэгэн юм. Татваргүй барааны дэлгүүр оруулна гээд өөрийнхөө хүүг дагуулчихсан харайлгаж явахаас эхлээд л нарийн бөгөөд найдвартай үнэн шалгавал их юм гарна даа. Тэр ч байтугай байгууллагын нэг тэрбум төгрөгийг банкинд нууцаар хадгалуулаад хүүг завшиж байж магадгүй байгааг шалгаж үзэхэд буруудахгүй л байх.
Үргэлжлэл бий.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *