Хүүхдийг гижигдэж инээлгэх ийм аюултайг та мэдэх үү?

Хүүхдийг гижигдэж инээлгэх ийм аюултайг та мэдэх үү?
Эцэг эх хүн бүрт үр хүүхдээс нь илүү үнэтэй зүйл гэж байдаггүй. Тэд үргэлж л үрсийнхээ төлөө ажиллаж, амьдарч, тэдэндээ аз жаргалыг бэлэглэх юмсан гэх хүсэлдээ автаж амьдардаг билээ. Гэхдээ зарим эцэг эхчүүд маань хүүхдээ инээлгэх гэсэндээ гижигдэж, үүнээсээ өөрөө ч бас кайф авч хамт инээдэг шүү дээ. Үнэн хэрэгтээ энэ нь хүүхэд жаргалтай, баяр хөөртэй байгаадаа инээж байгаа бус, хүчээр инээж байгаа гэсэн үг юм. Үүнээс гадна ийнхүү гижигдэж инээлгэх нь хүүхдийн эрүүл мэндэд ч сөрөг нөлөө үзүүлдэг аж.

Хүүхдийг гижигдэх үед тэд хэчнээн дургүй байсан ч, зогсолтгүй инээдэг. 1997 онд Калифорнийн их сургуульд хийгдсэн судалгаагаар, гижигдүүлж инээх нь баяр хөөрийг мэдэрч инээж байгаа инээдээс хол зөрүүтэй болохыг баталсан юм. Нэг ёсондоо ингэж хүчээр инээсэн тохиолдолд аз жаргалын даавар ялгарахгүй.

Эрт дээр цагт гижигдэх нь яргалал, тамлалын нэг төрөл байсан гэх бөгөөд сэжигтэн, ялтануудыг ам алдуулах зорилгоор байцаалтанд ашигладаг байжээ. Ялангуяа Хятадын Хан гүрний үед хүмүүсийг гижигдэж, ял шийтгэл оноодог байсан гэнэ. Тийм ч учраас үүнийг нэг төрлийн биеийн хүчирхийлэл хэмээн дүгнэх болсон байна. Удаан гижигдүүлэхэд, сэтгэл санааны байдал тогтворгүйжэж, цаашлаад амьсгалахад хүртэл хүнд болно. Та ч бас хэн нэгнээр гижигдүүлэх дуртай байдаггүй л биз дээ. Уур хүрч, бачимдаж байсан ч, инээсээр л байдаг уу? Тийм бол хүүхдэд тань ч бас тийм мэдрэмж төрж байгааг санаарай.

Гижигдүүлэх үед хүн хэвийн амьсгалж чаддаггүй. Нэг ёсондоо амьсгал тасалддаг гэж ойлгож болох юм. Том хүн бол гижигдүүлэх үедээ боль хэмээн хэлж чадах ч, хүүхэд чадахгүй. Тэд зогсохгүй инээсээр, амьсгал авч чадахгүй ухаан балартах ч аюултай. Та хэсэгхэн зуурын наргианаас болж, хайртай үрээ сэтгэл санаа болон бие махбодийн дарамтанд ороосой гэж хүсээгүй биз дээ.

Хүүхдэдээ хайртай гэдгээ илэрхийлэх өч төчнөөн арга бий шүү дээ. Тэднийг тэвэрч, үнсэж хайрлаж болно. Харин гижигдэх л хэрэггүй. Үүнээс илүү бүтээлч байдлаар тэднийг хөгжөөж, инээд хөөрийг бэлэглэж байгаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *