Элэгний өөхлөлтийг эмчлэх эртний арга…

Элэг өөхлөх нь бидэнд эчнээ танил болсон өвчнүүдээс хол, хөндий, танд ч бас тулгарахгүй мэт санагдаж байна уу? Гэвч энэ нь хамгийн түгээмэл төдийгүй аюултай өвчнүүдийн тоонд багтдаг юм. Хэт их идэх эсвэл хэт хоолоо сойж, хэрэгтэй хүчлүүдээ биедээ хуримтлуулаагүйгээс болж, элэгний үйл ажиллагаанд доголдол гарч, цаашлаад өөхлөхөд хүрдэг. Бид үүнийг анзаарахгүй, тоохгүй явсаар элэг өөхлөлтийн үрэвсэл болгож хүндрүүлдэг. Их хоол эсвэл өөх тостой хурц хоол идсэний дараа цөс өвддөгтэй адил баруун далаар өвддөг байна.

Тэгвэл энэ төвөгтэй өвчнийг эмийн, мэсийн аргаар бус ардын аргаар эмчилж болох аж. Та бүхэндээ элэгний өөхлөлтийг эмчлэх эртний аргыг танилцуулахаар бэлтгэлээ.

Орц:

Үзэм – тал аяга
Нимбэгний шүүс – 1 аяга
Цэвэр жимсний шүүс – 1 аяга
Ус – 2 аяга
Бэлтгэх арга:

Усаа саванд хийж, гал дээр тавиарай. Усаа буцлаад ирмэгц үлдсэн орцуудаа нэмж хутгаад, ахин буцалгана. Одоо галаа унтрааж, бэлдмэлээ 45-60 минут байлгаж хөргөх хэрэгтэй.

Хэрэглэх арга:

Бэлтгэсэн жүүснээсээ өдөрт 2 удаа, 200 мл хэмжээтэйгээр ууж байгаарай. 7-10 хоногийн турш өдөр бүр уусны дараа 2 долоо хоног завсарлаад, буцаад ууж эхэлнэ. Энэхүү шүүс нь таны биед шаардлагатай амин дэмүүд, хүчлүүд зэргийг өгч, элэгний үйл ажиллагааг хэвийн, эрүүл байхад туслах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *