Гэрт эд баялаг, сайн сайхныг дууддаг эртний аргууд…

Гэрт эд баялаг, сайн сайхныг дууддаг эртний аргууд
Хэрэв та гэртээ сайн сайхан, эд баялгыг дуудахыг хүсвэл, дараах зүйлсийг хэрэгжүүлээрэй. Биелэх эсэх нь тухайн хүний сүсэг, итгэл үнэмшилтэй холбоотой. Бидний мэдэх маш олон баячууд дараах зүйлсийг гэртээ баримталдаг гэсэн шүү.

  1. Гэрээ маш цэмцгэр байлга

Заваан, бохир гэрт буюн бүү хэл, бузар ч тогтдоггүй гэдэг. Иймд та гэрээ үргэлж цэмцгэр байлгаж, эвдэрхий, уранхай цоорхой, хагархай зүйлсийг битгий байлгаарай.

  1. Гэртээ амьд ургамал болон шинэ хүнсийг байлга

Муудаж, гашилсан хүнс, үхэж, хатсан цэцэгт яавч сайн зүйл дууддаггүй жамтай. Иймд гэрт муудаж, гашилсан хоол байлгалгүй, цэцэг навчаа ч мөн сайтар ургуулж тордоорой.

  1. Ус гоожуулж орхих маш муу

Цоргоны усыг дуслуулах, гоожуулах нь буянаа барна гэдэг. Иймд усны цоргоо үргэлж шалгаж байгаарай.

  1. Мөнгөнд хэт бүү санаа чилээ

Үргэлж мөнгөний төлөө зүтгэж бодох нь мөнгийг тогтоодоггүй. Иймд бүхнийг мөнгөөр шийдэх гэж, мөнгөнд улайрах хэрэггүй.

  1. Итгэл үнэмшил, эерэг энергийг цогцлоо

Үргэлж сайн сайхан зүйлсийн тухай бодож, биеэ цэнэглэж байвал, танд буян ирж, эд баялаг ч мөн хуримтлагдах болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *