Хэлээ өдөр бүр ажиглаж байх нь олон өвчлөлөөс сэргийлдэг…

Хэл нь амтлах үүрэгтэй эрхтэн. Мөн хүний ярих чадварт хэл голлох үүрэг хүлээдэг.
Үүнээс гадна хэл нь дотор эрхтнүүдийн толь юм. Хэл ямар байгаагаар хүний дотоод эрхтэн өвчилсөн эсэх, өвчилсөн бол хаана вэ гэдгийг тодорхойлоход эмчид толь болж өгдөг аж.

– Хэл өнгөгүй, цэвэрхэн байвал хоол боловсруулах эрхтэн эрүүлийн байгаагийнх.
– Хэлний үзүүрийн гуравны нэг нь цайвар өнгөтэй бол ходоод үрэвсэж байгаагийнх.
– Хэлний дунд хэсгээр цайвар өнгөр суусан байвал ходоод шархлан, 12 нугалаа гэдэс гэмтсэнийх.
– Хэлний угаар цайвар өнгө суусан байвал бүдүүн гэдсэнд халдвар үүсч шархалж байгаагийнх.
– Хэлэн дээр шар өнгөтэй өнгөр бий болсон бол цөс үрэвсэж байгаагийнх. Мөн шамбарамтай хүнд ийм байдал үзэгдэх нь элбэг.
– Хэлэнд хүрэн өнгө суусан байвал бүдүүн гэдэсний өвчин хүндрсэнийх.
– Хэлний хоёр хажуугаар хөөсрөөд байвал хэрэх өвчин туссаных.
– Хэл хуурайшиж хатаад байгаа бол шингэн алдаж байгаагийнх.
– Хэлний баруун хэсэгт эрээн болсон бол элэг цөс өвчилснийх.
– Хэлний зүүн зах эрээн болвол дэлүү өвчилснийх.
– Хэл хуурайшиж хар хөх өнгөтэй болвол гэдэсний хижиг туссаных.
– Хэлэн дээр хар зураас гарсан бол эмний харшил, мөөгөнцрөөр өвчилснийх.
– Хэл цусан улаан өнгөтэй байвал ходоод өвчилснийх.
– Хэл том байж баруун талдаа хавдаж улайсан бол цөсний гэр үрэвсэх, шар өвчин туссаных.
– Хэл цагаан, улаан толботой эрээн болвол улаан эсэргэн өвчин туссан байх магадлалтай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *