Жүжигчин П. Баттөр эхнэрээ анх хараад л “зураг шиг бүсгүй” хэмээх дуу санаанд нь орсон гэдэг…

Жүжигчин П.Баттөрийг анх “Тусгай салаа” киноны Түвшингийн дүрд тоглосон гэж үзэгчид эндүүрдэг. Харин тэрээр өмнө нь “Хархны өгөөш” киноны эсрэг дүрд анх тогложээ. Түвшин хэмээх ноомой сульдаа залуугийн дүрийг бүтээхдээ булчинлаг бие хаагаа нууж дандаа хувцастайгаа тоглосон болохоор анхных нь кино гэж хүмүүс андуурах нь ч аргагүй. Царайлаг жүжигчин залууг нууцхан хүсэмжилдэг фэн бүсгүйчүүд нь түүнийг эхнэртэй болсныг ч дуулаагүй явтал мань эр нэг л өдөр “Миний гүнж” хэмээн охиныхоо зургийг сошлоор цацаж орхив. Зарим нь ч ихрийнх нь охин байх хэмээн таамагласан сурагтай. Ханийгаа хараад анх “Хурд” хамтлагийн “Зураг шиг бүсгүй” гэдэг дуу л санаанд орсон гэнэ. Тэд анх нэгэн хүлээн авалтан дээр танилцжээ. Тэрээр “Тарагтай боов” нэвтрүүлгээр “Үргэлж миний талд байдаг, миний номер нэг фэн, надад үнэтэй зөвлөгөө, урмын сайхан үг хайрлаж байдаг ханьдаа маш их баярлалаа, чамдаа хайртай шүү. Хөөрхөн гүнж төрүүлж өгсөн, одоо дахиад нэг гүнж удахгүй мэндэлнэ” хэмээн ярьсан байдаг…

У.Маргад
Эх сурвалж: Leaders.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *