Шар кофе буюу “шар тос”…

Шар тостой кофе “ШАР ТОС”
Монголчууд өөрт хэрэгтэй чухал, ховор зүйлээ шар тостой зүйрлэдэг байсан нь учиртай байжээ. Бидний төдийлөн ойшоодоггүй байсан шар тос одоо л бидний дунд “тренд” болж байна. Шар тос ямар ашиг тустай вэ? ⦁ Шар тосонд ихээр агуулагддаг линолийн хүчил нь зүрх судасны өвчнөөс сэргийлнэ. Биеэн дэх нян бактерийг устгана.
⦁ Линолийн хүчил нь бодисын солилцоог түргэсгэж турах үйл явцыг хурдасгана. Хэвлийн өөх хайлахад маш сайн нөлөөтэй.
⦁ Жирэмсэн эх өвдөлт багатай төрөхөд тустай. Төрөхөөс өмнө 1 халбага шар тос идээд өвдөлт багатай төрсөн гэх олон ээжүүд бий.
⦁ Арьсыг өнгөлөг,толигор болгоно.
⦁ Бие дэх холестерин болон триглицеридийн хэмжээг бууруулна. Шар тосон дахь бутирын хүчил нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжинэ. Шар тостой кофе: Кофенд дурлагсад кофендоо шар тос хийж уудаг тухайгаа бичиж,жиргэж эхэлжээ. Шар тостой кофены зураг стори фэйсбүүк,инстаграмаар дүүрэн болж. ⦁ Шар тостой хар кофе жин хасдаг. Өглөө уугаад гарахад хоол идсэн юм шиг цатгалан мэдрэмж төрүүлдэг.
⦁ Бүх л өдрийн эрч хүч,сэргээшийг өгнө. Та ч бас туршаад амтлаад үзээрэй. Аяга дүүрэн халуун кофендоо 1 халбага шар тос нэмээд л болоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *