Төвд лам нарын цус цэвэрлэх жор болон урт наслах нууц тайлагдлаа…

Төвд лам нарын цус цэвэрлэх жор. Урт наслах нууц тайлагдлаа Төвдийн оточ нарын үзэж байгаагаар аливаа өвчнийг анагаахын тулд юуны түрүүнд цусыг цэвэрлэх ёстой ажээ. Ингэснээр өвчин хурдан эдгэрэхэд нөлөөлөх бөгөөд өөр бусад өвчнөөс урьдчилан сэргийлнэ гэж үздэг байна. Эртний судар бичигт эмчилгээний ургамлын талаар маш ихийг дурьдсан байдаг бөгөөд эмчилгээнд хэрхэн хэрэглэх талаар дэлгэрэнгүй заасан байдаг ажээ. Оточ нар өөрийн мэдлэгээ хойч үедээ өвлүүлсээр өнөөг хүрчээ. Төвдийн анагаах ухааны жоруудаас Цус болон судасны ханыг цэвэрлэх эмчилгээг хүн болгонд хүртээмжтэй 3 орцоор хийх боломжтой. Та бүхэнд санал болгож байгаа дараах хүнс өөрийн гэсэн гаж нөлөөтэй тул таныг эмчээс зохих зөвлөгөөг авсны дараа хэрэглэж эхлэх эсэхээ шийдэхийг анхааруулж байна. 1. Шүүдэргэнээр (чистотел) тунгалгийн булчирхай цэвэрлэх Шүүдэргэнийг төвдийн оточ нараас гадна европын улс орнуудад өвчин анагаахад өргөнөөр ашигладаг байв. Шүүдэргэний ханд нь тунгалгийн булчирхайн хэвийн үйл ажиллагааг дэмжиж, гадны хорыг биеэс гадагшлуулахад нөлөөлдөг. Шүүдэргэнийг жижиглээд шүүсийг нь шахаж авна. 10 дусал шүүсийг 70 мл эмчилгээний спиртэнд хийж хандлана. Хандыг хөргөгчинд хадгалах бөгөөд дараах байдлаар ууна: өглөөний хоолноос өмнө – 1 дусал, өдрийн хоолны өмнө – 2 дусал, оройн хоолны өмнө – 3 дусал, энэ мэт … өдөр болгон уух хэмжээг 1 дуслаар нэмсээр 15 дусал болгоно. Оройн хоолноос өмнө уух дуслаас эхлээд буцаагаад 1 дуслаар багасгана. 2. Цагаан гааны ундаа Цагаан гаа нь биеэс бүх хорт бодисыг гадагшлуулах чадалтай (химийн, хүнсний, цацраг идэвхит бодисын хордлого). Өдөр болгон цагаан гаа хүнсэндээ хэрэглэснээр биеийн ерөнхий байдал эрүүлжих, жин хасах, арьс, үсний өнгийг сэргээхэд нөлөөлнө. 10-20 гр шинэ цагаан гаа эсвэл 1 ц.х халбага нунтаг цагаан гааг стакан буцалсан усанд хийнэ. 10 минут хандлаад дээрээс нь 1 цайны халбага зөгийн бал, нимбэг хийж амтлана. Тал стаканыг өглөө өлөн дээрээ хоол идэхээс 30 минутын өмнө, харин үлдсэн хэсгийг нь өдрийн турш бага багаар ууж дуусгана. 3. Урт наслах сармисны эликсир Сармис – эдгээж чадахгүй өвчин гэж байхгүй. Богино хугацаанд дархлаа сэргээх, бодисын солилцоо сайжруулах, шимэгч хорхой хөөх, нянгийн эсрэг үйлчилгээ гээд л… Энэ удаад судасны хана, цус цэвэрлэх төвд жорыг танилцуулж байна. 40 гр жижиглэсэн сармисыг шилэн саванд хийж 10 мл эмчилгээний спирт эсвэл архи хийгээд сэрүүн, харанхуй газар 10 хоног тавьж хандлана. Шүүнэ. Хоолноос 30 минутын өмнө өдөрт 2-3 удаа 10 дуслаар ууна. Уух хугацаа 10 хоногоос 1 сар хүртэл үргэлжилнэ. Төвдийн оточ нарын эдгээр жорыг хадгалаад авахад илүүдэхгүй. Гарах үр дүн нь үнэхээр гайхалтай болохыг та өөрөө мэдрэх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *