Сэтгүүлч Б.Отгон: У.Хүрэлсүх гуай урт наслаг!!!!

Утасны сүлжээ, интернэт байхгүй уулын аманд зусч буй хот айлд хэд хонолоо. Үнээ сааж, гүү барих их ажлын чөлөөгөөр хальт ярьдаг сэдэв нь ус голыг сүйтгэж буй уул уурхайн хөнөөл. Орхоны эхэнд ухаж буй алтны компаниудын лицензийг цуцалсныг баяр, бахдалтайгаар сонсож суусан айлын эхнэр: “У.Хүрэлсүх их зөв зүйл хийж байна. Хөөрхий минь!! Зөндөө л дайсантай болж байгаа биз. У.Хүрэлсүх гуай урт наслаг ” гэж хэлээд гэрээр дүүрэн инээд болов. Манай хөдөөний малчид гэж чин сэтгэлтэй, цайлган цагаан сайхан ард түмэн шүү. Ийм л ард түмнийхээ итгэлийг л бүү алдаарай!!!! Ерөнхий сайд аа!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *