Миний эхнэр үхэхэд би мѳнгѳтэй болдог…

Мэдэхэд илүүдэх юун… Миний эхнэр үхэхэд би мѳнгѳтэй болдог…2014 онд 7 сартай жирэмсэн гадаад эмэгтэй автомашины ослоор ѳѳд болсон юм. Түүний нѳхѳр болох Солонгос эр 26 тѳрлийн “амь насны даатгал”-д эхнэрээ хамруулсан байснаар 100,000,000,000 вон буюу Солонгосын түүхэнд байгаагүй даатгалын тѳлбѳр авах нѳхцѳл бүрдэх нь тэр… Монголд тѳдийлѳн нийтлэг биш “амь насны даатгал” бол ѳндѳр хѳгжилтэй улс орны иргэдийн олонхийн ямар нэг байдлаар даатгуулдаг даатгал. Тэд энэ даатгалд хамрагдсанаар ямар нэг гэнэтийн ѳвчин, осол аваараас үүдэлтэйгээр нас барахад талийгаач яаж даатгуулснаас хамааран үлдсэн ар гэрийхэн, ѳв залгамжлагч, эсвэл тодорхойлон заасан хүн нь даатгалын тѳлбѳрийг авдаг. Тэгэхээр зарим нэг хүнд “үхэл бол гуниг биш баярыг авчирдаг”. Энэ бол ихэнхдээ муу биш зѳв хувилбар ч зарим тохиолдолд “санаатай гэмт хэрэг” үйлдэх нѳхцлийг бүрдүүлдэг. Тэгэхээр тэр Солонгос эр яасан гэж үү? Тэр мэдээж баригдаж ялаа авсан. Харь нутагт бэр болон ирсэн хѳѳрхий тэр эмэгтэй болон гэр бүлийхэн нь хохироод үлдсэн юм. Үүнээс гадна эцэг эх, ах дүүгээ даатгалаас болж хѳнѳѳсѳн маш олон жишээ энэ улсад бий. Хѳгжлийг дагасан гэмт хэргийн тѳрѳл хүртэл ѳѳр байдгийн жишээ энэ буй заа. Би яах гэж үүнийг бичив ээ гэвэл, юмыг яаж мэдэхэд хэн нэгэн ойрын чинь хүн мэдэхгүй цаасан дээр гарын үсэг зуруулаад байвал та хардах эрхтэй бѳгѳѳд аливаа зүйлд бодолтой хандах ёстой гэдгийг ялангуяа гадаадад амьдарч буй иргэддээ сануулах гэсэн юм. Учир нь манай улсад яг энэ даатгалын салбар улс орныг хамарсан хѳгжилд хүртлээ хол байна. Ц.Ѳнѳрзаяа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *