Жүжигчин Р.Анхням: Намайг анх Баярсайхантай суух гэж байхад нэлээн олон хүн яагаад гэнэт “Биеийн тамирын багш”-тай суучихав гээл нээх гайхаж байж билээ

Намайг анх Баярсайхантай суух гэж байхад нэлээн олон хүн яагаад гэнэт “Биеийн тамирын багш”-тай суучихав гээл нээх гайхаж байж билээ. Их л мөнгө олдог баян хүний эхнэр болно л гэж бодож байсан юм шиг байгаан. Би болохоор мөнгөний хойноос биш миний хойноос гүйдэг хүний эхнэр болох санаатай байсан маань энэ л дээ. Миний нөхөр зүгээр ч нэг “Биеийн тамирын багш” бишээ. Волейболын тамирчин, ОУХМ, МУ-ын шигшээ багийн ахлагч, дасгалжуулагч, Монголросцветмет нэгдлийн дэргэд “Уурхайчин” спорт клубыг анх үүсгэн байгуулалцаж одоо 20-иод жил үйл ажиллагаа явуулж олон тамирчид гаргасан хүн юм байгаан. Тухайн үед гайхаад байсан хүмүүс сайн мэдээ ч үгүй байх. Өөрөө ер нь даруухан хүн болхоор хүн л ам хэлнээс нь чангаахгүй бол юм ярихгүй л дээ Одоо миний нөхрийн волейболын спортоор бэлтгэж гаргасан мэргэжилийн 560 орчим шавь нараас нь ОУХМ 12, Спортын мастер 120, Спортын дэд мастер 160 орчим гарсан байна Охидууд минь ийм залуу тааралдвал шууд л эхнэр нь болоорой. Чамайг тэвэрч, чамайг хайрлаж, унаган гэртээ байсан өнгөөр чинь гамнаж чадах хүний л эхнэр болоорой Нөхрийнхөө ажлыг хэр их мөнгө олж байгаагаар нь биш хэдэн хүний амьдралыг сайхан болоход нөлөөлж байгаагаар нь дүгнээрэй. Хүний амьдралд тийм их юм хэрэггүй. Идэх хоол, унтах газар, өмсөх хувцас хэмжээтэй. Нэг нэгнээ дэмжиж, үр удмаа зөв хүмүүжүүлж, утга учиртай амьдрах л илүү чухал юм шиг…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *