Үсийг тань галзуу мэт ургуулах маск

Үс сайхан бол зүс сайхан гэдэг. Эмэгтэй хүнийг үс хамгийн ихээр чимж, үзэсгэлэнтэй харагдуулдаг. Тийм ч учраас охид бүсгүйчүүд маань эрүүл аргаар үсээ ургуулах аргыг үргэлж л хайж явдаг шүү дээ. Тэгвэл таны тэгтлээ хайгаад байгаа аргыг бид хүргэж байна. Үсийг гэмтээхгүйгээр, эрүүл аргаар богино хугацаанд ургуулах бүрэн боломжтой. Орц: Гадил – 2 ширхэг Өндөгний шар – 1 ширхэг Нимбэгний шүүс – 1 халбага Гадилаа сэрээгээр нухаж бэлтгэнэ. Үүн дээрээ өндөгний шар болон нимбэгний шүүсээ хийж хутгаж зуурмаг бэлтгээрэй. Үүнийгээ үсэндээ түрхэж, уутаар боогоорой. Гадуур нь ахин алчуураар орооно. Нэг цаг хагасын дараа өөрийн хэрэглэдэг энгийн шампуниар угааж арилгаарай. Долоо хоногт 2-3 удаа энэ аргаар маск бэлтгэж, үсэндээ түрхээрэй. Дээр дурдсан маск нь үс ургуулах үйлчилгээтэй бол танд үсний өнгийг сэргээж, эрүүлжүүлэх маскыг зааж өгье. Орц: Жүржийн шүүс – 1 аяга Тараг – 1 аяга Орцуудаа хольж бэлтгэнэ. Үүнийгээ үсэндээ түрхэж, 30 минутын дараа угааж арилгана. Долоо хоногт 2 удаа хэрэглээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *