Нүүж яваа амьдрал дунд зовлон жаргал мундах биш дээ ЭЭЖЭЭ

Нүүж яваа амьдрал дунд зовлон жаргал мундах биш дээ Нүдээ аниад аврал эрхээр ээжээс минь илүү бурхан бодогдох биш дээ Зүгээр л дэргэд нь байхад анзаардаггүй хэрнээ ээжийгээ хүн Зүүдэндээ ч болов харахыг хүсээд уйлах үе мөдхөн ирнэ дээ Хүн та хэн ч байж болно. Баян ядуу, эрх мэдэлтэй, мэдэлгүй,сайн муу, сайхан муухай эсвэл алуурчин хулгайч, аврагдсан гэгээнтэн хэн ч байж болно. Ганцхан зүйлийг л мартах учиргүй. Өрөвдөж өмөлзөх, өмгөөлж хамгаалах,өвдөг дээрээ сөхөрч чиний төлөө залбирах,өөрийн чинь төлөө амиа ч өгч чадах ээжтэй гэдгээ санаж яваарай. Хэрвээ ээжийгээ гэх өчүүхэн сэтгэл ч болов хүнд байвал. Ээжийнхээ таниас хүсэж байсан тэр л сайхан мөрөөдлийнх нь амьдралаар амьдараарай. Биеийг нь амраалгүй ээжийгээ зарцалж хүн болсоноо мартаагүй бол, сэтгэлийг нь амрааж, бодолыг нь жаргаахсан гэх ухаан бидэнд байх л учиртай..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *