Ирээд буцдаг энэ хорвоод сайхан сэтгэлтэй хүмүүсийг бүү гомдоогоорой. Тэд сэтгэл гаргасан хэмжээгээрээ гомдож, зүрх нь жархалдаг юм

Сайн залуугийн 10 шинж тэмдэг  Эмэгтэй хүмүүс нэг нэгэндээ “Чи нэг сайн залуу өөртөө олоод авчихвал ч..” гэж ярьдаг шүү дээ. Тэгвэл хэрхэн тийм эрийг олж таних аргыг танд зааж өгье. Ховор гэгдэх “сайн залуу”-г хаанаас олоод байна вэ? Сайн хүнтэй учрахын тулд олон тэнэгтэй тааралдана гэдэг үнэн бол яах вэ? Ямар нэг тэнэгтэй таарах нь зайлшгүй хэрэг юм. Гэхдээ тэглээ гээд санаа зовох хэрэггүй. Түүнийг танихад амархан. Эмэгтэй хүн өөрт тохирохгүй залуутай таарсан гэдгээ эхний 30 секундэд л мэдэрдэг. Хэрэв түүний хажууд байж суухын аргагүй болоод, дотор чинь эвгүйрхмээр хэцүү болвол бушуухан шиг холдох хэрэгтэй. Нөгөө талаас, хэрэв танд бүх зүйл нь хэвийн, дажгүй залуу тааралдах юм бол шагай шүүрэхтэй адил үтэр түргэн өөрийн болгох хэрэгтэй. Гэхдээ хэт их хичээвэл үргээж мэднэ. Харин таны амьдралын олон шаналалыг хормын дотор намжааж чадах тэр эрийг олж танихын тулд дараах шинж тэмдгийг тэдэнд байгаа эсэхийг шалгаарай. 1. Сайн залуу өөрийн айдастайгаа тулгарч сурсан байх ёстой. Энэ нь юунаас ч айхгүй байх гэсэн үг биш гэдгийг санаарай. Ердөө өөрийн айдсыг хүлээн зөвшөөрч түүнийгээ шийдвэрлэх гэж оролддог гэсэн үг юм. Эмчид очихоосоо айснаа нуухын тулд бусдыг гүтгэдэг хүн бол хэзээ ч сайн залууд тооцогдохгүй. Өөрийн айдсыг даван туулах нь өөрийнх нь үүрэг гэж боддог эр хүн л хамгийн сайн нь байдаг. 2. Дараагийн шинж тэмдэг нь биеийн өөрчлөлт болон байгалиас заяагдсан үйл явцад хэвийн ханддаг байх. Энэ нь усанд орохгүй байх нь зүгээр, хөлстэй байх нь хэвийн гэж бодох биш юм. Ухаан суусан эр хүн эмэгтэй хүний биеийн өөрчлөлт, хүүхдийн физиологийн шинж тэмдгүүдээс сэжиглэж, цааргалахгүй байж ингэх нь хэвийн зүйл гэдгийг ойлгож хүлээн зөвшөөрдөг. 3. Эрэгтэй, эмэгтэй хүний сэтгэц өөр өөр байдаг гэдгийг ойлгодог байх ёстой. Эмэгтэй хүнийг сэтгэл хөдлөлийн хувьд ойлгомжгүй, тааварлашгүй байдаг гэдгийг сайн ойлгодог эр хүн ямар ч харилцааг тогтвортой хадгалах чадвартай байдаг. 4. Хэдийд, юу хүсэж байгаагаа тодорхой мэдэж илэрхийлдэг. Энэ нь эр хүнийг хана туурга мэт болж харагдуулдаг гол зан чанар юм. Эр хүн хэлснээ биелүүлэх нь өөрийгөө удирдах чадварыг нь тодоор харуулдаг. 5. Мөнгөө зөв зарцуулж чаддаг байх. Хэрэгтэй зүйлдээ харамгүй зарж, хэрэггүй зүйлд мөнгөө зарахаас татгалздаг байх нь чухал. Ухаалаг эрчүүд ихэнхдээ мөрийтэй тоглоомоос хол байдаг. 6. Худал хэлдэггүй байх. Үнэхээр үлгэр жишээ болсон эр хүнд худал ярих шалтгаан байдаггүй. Ингэснээрээ тэр өөрийгөө асуудалд оруулахаас сэргийлж байгаа ба хамтрагчаа хүндэлж байгаа хэрэг юм. 7. Долдугаар таних тэмдэг бол асуудалтай, хэрүүл ихтэй хүмүүсээс хол байх түүний хүсэл. Түүнд асуудал тулгарсан бол тэр эхлээд асуудлыг цааш даамжрахаас өмнө зогсоож, асуудлыг тогтооно, үүний дараа шийдвэрлэх л үлдэнэ. 3-хан алхамаар асуудлыг шийдвэрлэж чаддаг эр хүнтэй хэрүүл, маргаан үүсгэхэд хэзээ ч амар байдаггүй. 8. Хайр гэдэг ойлголтыг хүндэлж түүний төлөө эрмэлздэг байх. Хамгийн гайхалтай эр хүмүүс өөрсдийн сэтгэл хөдлөлөөс ичиж санаа зовдоггүй. Энэ нь тэдэнд айдастайгаа нүүр тулахад тусалдаг ба үүнээс болж тэд амиа бодох нь ч их ховор байдаг. Ингэж нээлттэй байж чаддаг эр хүн өөрийн эмэгтэйгээ урт удаан хугацаанд хайрлаж чаддаг. 9. Өөрийн алдаагаа хүлээн зөвшөөрөх. Хийсэн алдаагаа хүлээн зөвшөөрдөг байх нь тун чухал. Гэхдээ алдаагаа хүлээн зөвшөөрсөн ч түүнийгээ засахгүй байвал хэрэг байхгүй гэдгийг бүү мартаарай. 10. Сүүлийн зан чанар бол хүүхэддээ үнэнч байх. Юу ч болж байсан эцэг хүний үүргээ хадгалж чаддаг хүн л жинхэнэ эр хүн байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *