Даруу байхын учир энэ…

Өөрөөсөө ядуу хүний өмнө даруу бай ингэснээрээ чи түүнд эд баялаг чамайг түүнээс илүү болгоогүй гэдгийг ойлгуулах болно. Өөрөөсөө баян хүний өмнө бүү бөхөлз үүгээрээ чи түүнд эд баялаг түүнийг чамаас илүү болгоогүй гэдгийг ойлгуулах болно. Даруу зан гэж юү вэ? Даруу байх нь биеэ тоохоос юугаараа ялгаатай вэ?ХҮМҮҮСИЙН сайн мэдэх нэгэн элч олны анхаарлыг өөртөө татахаас татгалзсан. Израилийн эрэлхэг шүүгч өөрийгөө эцгийнхээ гэрт хамгийн бага нь гэж нэрлэсэн. Нэгэн цагт амьдарч байсан хамгийн агуу хүн эрх мэдэл нь хязгаартай гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тэд бүгд даруухан хүмүүс байв. 2 Даруу байх гэдэг нь биеэ тоохын эсрэг чанар юм. Даруу хүн бол авьяас чадвар, давуу талаа эрүүлээр үнэлдэг бөгөөд их зангүй, нэрэлхдэггүй. Бардамнан сагсуурч, нэр алдарт дурлахын оронд хязгаарлагдмал байдлаа ямагт зөв ухамсарладаг. Тийм болохоор, даруу хүн бусдынхаа үзэл бодол, сэтгэл санааг ойлгож, хүндэтгэдэг билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *