Сахараа бууруулахад сонгино танд тусална!

Эмээ маань энэ жил 74 нас хүрч байгаа. Сахартай болохоор үргэлж хоолонд нь анхаарч, манай гэрийнхэн ч чамгүй л хувь хувьдаа эмээдээ анхаарал хандуулдаг. Харин эгчийн маань мэдэж ирсэн нэг арга эмээгийн маань сахарын тэнцвэржүүлж, өвчнөөс нь салгаж өгсөн юм. Өнөөдөр манай улсад сахартай хүмүүс маш олон байх болсон тул тэд хүмүүст ч бас хэрэг болж магад хэмээн энэхүү мэдээллийг хуваалцаж байна. Танд хэрэг болох гол орц бол сонгино юм. 3 кг сонгино худалдан авч, 10 тэнцүү хэсэгт хуваагаарай. Ингээд нэг хэсэг сонгиноо өглөө боссон даруйдаа арилгаж цэвэрлээд, жижиглэж хэрчинэ. Дараа нь тогоонд хийж, бага зэрэг хуураад дээр нь 250 мл ус хийж, 7-8 минут зөөлөн гал дээр буцалгаарай. Үүнийгээ гал дээрээс авч хөргөөд, сонгиныг нь шүүж авч хаяад, шүүсийг нь хэрэглэнэ. Шүүсээ 3 тэнцүү хэсэгт хувааж, хоолоо идэхээс 30 минутын өмнө нэг нэг хэсгээр нь уугаарай. Та энэхүү дэглэмийг 10 хоногийн турш тасралтгүй хэрэглээрэй. 6 сарын дараа ахин 10 хоног уухыг зөвлөе. Сонгины ач тус Сонгино нь глюкоз, фруктоз, сукроз болон B, PP, E төрлийн витамин зэргээр баялаг юм. Мөн төмөр, кальци, кали, фосфор, зэс, магни зэргийг өөртөө агуулдаг. Сонгино нь хоол хүнсний амтыг сайжруулж, витамин, эрдэс бодисоор баяжуулж, хоолны дуршилыг сайжруулдаг, зүрх судасны тогтолцоог идэвхжүүлдэг, бага зэргийн тайвшруулах нөлөөтэй, хоол боловсруулах системийг дэмжих зэрэг эерэг нөлөөг бидний биед үзүүлдэг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *