Бөөрийг цэвэрлэж, цистит өвчнийг эмчлэхэд туслах жор

10 минут тутам шээс хүрч, шээс үед өвдөлт мэдрэгдэж, мөн цустай шээж байна уу? Энэ нь та цистит гэх өвчнөөр өвчилснийг илтгэж буй хэрэг юм. Мэдээж цистит өвчний үед уух маш олон төрлийн эм бэлдмэл байдаг. Гэхдээ та эм уухаас өмнө байгалийн арга хэрэглээд үзээрэй. Энэ нь илүү үр дүнтэй байх төдийгүй ямар нэгэн сөрөг нөлөөгүй учир хамгийн тохирох арга байх болно. Хэрэг болох зүйлс: Яншуй – 250 гр Нимбэг – 250 гр Зөгийн бал – 250 гр Оливын тос – 200 гр Бэлтгэх арга: Яншуйгаа угааж, жижиглэж хэрчээрэй. Үүнийгээ блендэрт хийж эргүүлнэ. Яншуй дээрээ нимбэгний хальс (нимбэгээ сайтар угааж, үрж хальсыг авна), зөгийн бал болон оливын тосоо хийж хутгана. Бэлдмэлээ хөргөгчинд хийж хадгалах бөгөөд өглөө бүр нэг халбагыг идэж байгаарай. Яншуй нь организмээс илүүдэл шингэнийг гадагшлуулж, бөөрний үйл ажиллагааг дэмжих бөгөөд шээсний замын үрэвсэлт өвчнийг анагаах шидтэй. Нимбэг болон зөгийн бал нь бактерийн эсрэг үйлчилгээтэй тул таны бие дэх бактерийг устгаж, дархлааг дэмжинэ. Оливын тос нь мөн л бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлэх төдийгүй шээсний замын халдвараас сэргийлнэ. Мөн та бэлдмэлээ бэлдэхдээ жорын дагуу орцны бүтээгдэхүүнээ зөв сонгох хэрэгтэй. Яншуй шинээрээ байх ёстой бол зөгийн бал нь цэвэр байгалийн зөгийн бал байх ёстой. Нимбэгний тухайд пестицидгүй байх ёстой. Хэрэв ийм байвал хүнсний сода ашиглаж, сайтар угааж цэвэрлэж, үүний дараа хэрэглээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *