Эгч хэмээн энэрлийн бурхантай хүн бүхэнд зориуллаа. Эгчдээ хайртай хүн бүхэн шейрлээсэй…

БИ ЭГЧТЭЙ ХҮН
Ээжийн үгүйд орлох эгчтэй би
Энэрэx сэтгэлд ээнэгших эгчтэй би
Зулай зулайгаа дагаж мэндэлсэн болохоор
Замилан хорвоод энэ хүн миний л эгч
Хааяа үглэнэ,хаашаа юм бэ чи гэж аашилна
Хэдэрлэн би зөрүүдэлж,хэнд хамаатай гээд лүндэлчихнэ.
Аргагүй ээ миний эгч аргагүй
Аргадах аашлах нь зөв, миний л эгч
Эвийг нь олох гэвэл “Aнaй”гээд долгиночихно
Эгдүү оргивол тас намжирдаад шилбүүрдчихнэ.
Үнэндээ заримдаа ам зөрөх ч
Үнэн амьдралд миний л эгч
Ээжийн оронд ээж болсон
Эвий дүү минь гэх эгчийн хайр
Сайхан эгч минь хажууд байхад
Саараас ч имээхгүй ээ,таныгаа түшиxэд
Хааяа хатуу үг хэлчихдэг дүүгээ уучил
Хаяанд хамгаалах хүч бий гэдэгт
Хадуурч онгирч буй нь тэр.
Дандаа эгчийгээ зовоодогт өршөө
Жаахан мэт заадaгт нь эрхэлж буй нь энэ
Чи амьдралтай,би ч амьдралтай гэx ч
Чимээгүйхэн яаж амьдарч байна гэж асууна
Чиний яаx хамаагүй гэдэг ч
Чимээ саар сонсоод л гүйгээд ирдэг
Яршигтай гэж намайг аашилсан ч
Ядарч зүдэрч болохгүй гэж аминчилна
Амьдралын бартаат нугачаанд
Аяа эгчийгээ түш алзахгүй ээ хэмээнэ
Хааяа таныгаа бодохоор нулимс цийлэгнэнэ
Хүүхэдтэй нөхөртэй aтaл хөгшин намайг бөөцийлнө
Царай муу байна яасан бэ гэж байцаана
Цалин мөнгө нь хүрнэ үү гэж ивээн тэтгэнэ
Ээжийн сэтгэл эгчийн хайраар үргэлжилнэ
Энэ амьдралд ээнэгших эгчтэй би
Хайртай тандаа,бас айдаг эмээдэг шүү
Хорвоод надад заяагдсан тандаа баярлалаа
Толгодод саатсан ч тойроод гүйгээд очих эгчтэй
Тогтоол усыг туулаад туучаад xүpэх эгчтэй.
Бараанд сүүдэрлэсэн ч сэтгэлээрээ гийгүүлэх эгчтэй
Байхгүйг буй болгон хүртээх идтэй эгчтэй
Таныгаа байхад дүү нь алзахгүй ээ
Тэвчээр заахад таны хэлсэн бүгд үнэн байдaг aa
Санаж байна эгчийгээ гэнэтхэн үгүйлчихлээ
Сайхан цайгаа чанаад хүлээж бай
Санчигандаа мөнгөн copлocoн хөгшин дүү нь очлоо…
C. Амина.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *