Могой үүрлэж байсан газар зоригтой байшин барь…

Адуу ууж байгаа уснаас эргэлзэхгүй ууж болно. Адуу муу ус уудаггүй. Нохой хэвтэж байсан газар ороо зас. Нохой муу энергитэй газар хэвтдэггүй. Өт идсэн жимс ногоог цээрлэлгүй ид. Өт хортой ногоо жимс иддэггүй. Мөөгний хортой эсэхийг мэдэхгүй бол ялаа шумуул шавсан мөөгийг сонгож түү. Сохор номин сэндийлсэн газар мод тарь. Гайхалтай сайхан ургана. Могой үүрлэж байсан газар зоригтой байшин барь. Тэнд муу муухай юм ойртох ч үгүй. Аагим халуунд шувуу үүрлэж байсан газар худаг ух. Их ухуулахгүйгээр ус гарна. Газар ширтэж биш тэнгэр өөд харж алх. Үйлс чинь өөдрөг байдаг гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *