Гурвалжин будааг агшаах хамгийн буруу. Харин ингэж хэрэглэвэл илүү тэжээллэг байдаг….

Гурвалжин будааг агшаадаггүй
Сүүлийн үед бүсгүйчүүд эрүүл мэнд, гоо сайхандаа анхаарч гурвалжин будааг сонгох болжээ. Ялангуяа илүүдэл жинтэй бүсгүйчүүд жингээ барих, хасах зорилгоор цагаан будаанаас татгалзаж гурвалжин, бор, хөц будаа зэргийг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэж байгаа юм. Гурвалжин будаанд маш олон төрлийн эрдэс бодис агуулагддаг ба гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг. Мөн цагаан будааг бодоход калори маш бага агуулагддаг аж. Чихрийн шижинтэй хүмүүс гурвалжин будааг тогтмол хэрэглэж заншвал цусан дахь сахарын хэмжээ тэнцвэрждэг байна. Гурвалжин будаа зэрэг бүхэл үрийн будааг цагаан болгохын тулд доторхи витаминуудынх нь 80 хувийг, фосфор төмөр зэргийн 50 хувийг үгүй хийдэг байна. Түүнчлэн бид гурвалжин будааг хэрэглэхдээ ялимгүй алдаа гаргадаг нь түүнийг агшааж хэрэглэдэг. Гэтэл гурвалжин будааг агшаахад зажлуургүй, амтгүй болдгийн дээр агуулагдах витамин, эрдэс бодисууд нь устдаг.
Тиймээс агшаахын оронд угааж, цэвэрлэн, буцалсан халуун усанд 20-30 минут дэвтээж шууд хэрэглэх нь зохимжтой аж. Дэвтээсний дараа будаа хоёр дахин өсдөг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *