Ихэр үрстэй болмоор байгаа ээжүүдэд “туршлагаасаа” хуваалцаж байна. Та үүнийг анхаараарай…

Би ч бас Ихэр үрстэй болмоор байна.
Ихрүүд 250 жирэмслэлт тутамд ганц тохиодог байна. Та энэ цөөн азтай ээжүүдийн нэг болмоор л байгай биздээ. Ихэрлмээр байгаа ээжүүддээ өөрийн туршлагаас хэдэн зөвөлгөө өгье. Ихэрийн удам байхгүй ч ихэр хүүхэдтэй болох хэд хэдэн аргууд байдаг.Дараах шинжүүдээс танд байдаг бол таны ихэр хүүхэдтэй болох магадлал өснө. Ихрийн удам ихэвчилэн эхийн талыг дагадаг байна. Хэрэв таны эхийн талд ихэр хүүхэд төрж байсан бол та ихэр хүүхэдтэй болох магадлал нэмэгдэнэ.
Өндөр хүмүүс, хоолонд сайн хүмүүс, илүүдэл жинтэй хүмүүс ихэр хүүхэдтэй болох магадлал бусдаас илүү байдаг байна. 4-өөс дээш удаа жирэмслэж байсан эмэгтэйчүүд ихэр хүүхэдтэй болох магадлал нэмэгддэг.
Ихэр хүүхэдтэй айлд очиж ихэр хүүхдүүдэд бэлэг өгч оймс, гутлыг нь гуйж авдаг гэсэн түүнийгээ хаа хамаагүй хаяж гээж болохгүй ихэд нандигнан дэрлэж унтаж ихэр хүүхэдтэй болгож өгөхийг гуйна.
Ихэр удамтай хүнээс донор, цус сэлбэх зэргээр эмчилгээ авч байсан бол ихэрлэх магадлал өсдөг.
Төрсөн хүн хөхүүл байхдаа амархан горьддог. Горидоод гаргаж, хавдаж чинэрсэн хөхийг ихэр хүүхдийн оймс гутлаар домнож зүгээр болгодог. Горидоог гаргасан мээмнээс ангир уургаа хөхөж буй хүүхэд том болоод ихэр хүүхэдтэй болох магадлал 60%иас дээш байдаг бөгөөд энэ нь ихэр хүүхдийн энерги шингэсэн оймсоор домносонтой холбоотой байдаг байна. Эмэгтэйчүүд нас ахих тусам жирэмслэх магадлал буурдаг ч ихэр хүүхэдтэй болох магадлал өсдөг байна. 40 настай эмэгтэй ж
ирэмслэхэд ихэр хүүхэдтэй болох магадлал 7%, 45 настай үедээ жирэмслэвэл ихэр хүүхэдтэй болох магадлал 17% болж өсдөг. Витамин тогтмол уух хэрэгтэй. Амин дэмийн хэрэглээндээ анхаарал тавих шаардлагатай бөгөөд төрөл бүрийн амин дэмээр баялаг хүнс хэрэглэх, нэмэлтээр төрөл бүрийн витамин уух нь ихэр жирэмслэх магадлал өсгөдөг талтай. Бүх төрлийн витамин уух хэрэгтэй байдаг ч фолийн хүчил уух нь жирэмслэх тэр дундаа ихэрлэх магадлалыг өсгөдөг. Жирэмслэхээр төлөвлөсөн цагаас хосууд байнга фолийн хүчил уух шаалдлагатай. Жирэмсэн эмэгтэйд мөн адил фолийн хүчил уухыг зөвлөдөг ба фолийн хүчил нь ургын гажигаас урьдчилан сэргийлдэг. Гэхдээ аль ч үед уусан өдөрт 1000мг – аас илүү фолийн хүчил уухыг зөвшөөрдөггүй.
Хоол хүнс сайн идэж байх, зарим төрлийн хүнс нь ихэр хүүхэдтэй болох магадлал өсгөх боломжтой. Цагаан идээ болон амтат төмс хүнсэндээ түлхүү хэрэглэх нь магадлалыг мөн нэмэгдүүлдэг байна.
Жирэмслэхээр төлөвлөж байх хугацаандаа цагаан идээ тогтмол хэрэглэвэл ихэр хүүхэдтэй болох магадлалыг 5 дахин нэмдэг.
Үхрийн элэг идэх. Энэ мэдээж таныг төмрийн дутагдлаас сэргийлэх нөхөх болно.
Үнээний сүү уух. Энэ нь кальци болон D3 витаминаар баялаг байдаг.
Жирэмснээс хамгаалах эм ууж байгаад өндгөн эс боловсрох хугацаанд гэнэт зогсоож ихэр хүүхэдтэй болох магадлалаа өсгөдөг. Учир нь жирэмснээс хамгаалах эм уухаа зогсоох үед эмэгтэй хүний бие гормоны зохицуулалтаа эрчимтэй өсгөдөг. Эм уухаа зогсоосноос хойшхи эхний сар болон дараагийн сард 2 ширхэг өндгөн эс боловсруулах магадлал өндөрсдөг. Үүн дээр баталгаатай судалгаа байдаггүй ч цөөнгүй судалгааны үр дүн энэ аргыг үнэн болохыг батлаад байгаа юм.

Эмнэлэгийн тусламжтайгаар ихэр хүүхэдтэй болохЭмчид хандсанаар таны ихэр хүүхэдтэй болох магадлалыг өсгөж чадна. Зарим эмч энэ талаар мэргэшсэн байдаг. Нэг эс суулгаж эс умайд бүрэн сууж хуваагдал болох үед хоёр эс болгон хувааж эмчийн хяналтанд 1-3 сар байна. Энэ арга нь эрсдэл ихтэй байдаг. Солонгост ихэвчлэн энэ аргыг ашигладаг гэж дуулсан.
Эмчээс зөвөлгөө авч 1-3 сар эхнэр нөхөр хоёр хамтдаа эм уудаг.
Хоёр эр бэлгийн эс умайд орж чадвал 2үр тогтолт болж хоёр өөр хүйсний эсвэл хоёр эсийн ихэр маамаатай болно.
Ихэр хүүхэдтэй болгох хэд хэдэн шаардлага гардаг.

Нас ахисан эмэгтэйчүүдэд 2 удаа төрөхийн оронд 1 удаа ихэр жирэмслэхийг зөвлөдөг.
2-догч үргүйдлийн үед мөн ихэр хүүхэдтэй болохыг шаарддаг.
Хуруу шилний үр тогтоолтын аргыг сонгох. Энэ арга нь зардал өндөртэй. Учир нь нэг удаагийн оролдлогоор амжилттай жирэмслэх магадлал бага. Ихэр хүүхэд суулгуулахад 20% – 40% амжилттай болдог ч ч хэд хэдэн удаагийн оролдлогоор амжилттай жирэмслэх өндөр магадлалтай.Та эмчтэйгээ зөвлөн зарим нэг эм ууж болдог гэдгийг санахад илүүдэхгүй. Жишээ нь өндгөн эс боловсруулахгүй болсон эмэгтэйчүүд уудаг эмүүд нь жирийн эмэгтэйчүүдийн өндгөн эс боловсролтыг дэмжиж тухайн хүний биологийн онцлогоос нь хамааран нөлөөлж ихэр хүүхэдтэй болох магадлалыг 33% хүртэл өсгөж чаддаг. Гэхдээ зөвхөн мэргэжилийн эмчийн зөвөлгөөнд үндэслэх хэрэгтэй.

Ихэр хүүхэдтэй болохоор шийдсэн үү бүсгүй минь тийм бол доорхи зөвлөгөө бас илүүдэхгүй л болов уу!

Ихэр хүүхэдтэй болно гэдэг тоглоом биш, 1,2 хүүхэд өсгөсөн гээд харьцуулаж болохгүй. 2-4 дахин их хариуцлага, сэтгэлийн тэвчээр хатуужил.. Хэрвээ ихэр хүүхэдтэй дээрх аргуудын аль нэгээр болох гэж байгаа бол бие маш сайн бэлдэх хэрэгтэй. Цус багадалт, кальцийн дутагдал, сүрьеэ, бөөр, зүрх судас, ямар нэгэн ужиг удмын өвчин, даралт их; бага, халдварт өвчинөөр өвчлөөгүй байх, өвчилсөг бол маш сайн эмчилгээ хийлгэж гам барих нь зүйтэй. Нэг хүүхэд төрүүлэхэд эхийн умай 500 дахин сунаж томордог бол, 2,3 ихэрлэхэд 1000-1800 дахин сунадаг гэсэн судалгаа байдаг. Иймд төрсний дараа гам сайн барих, сэтгэл санаагаар маш тайван байж, эхний саруудад хүүхэд харахад туслах, хоол цай хийж өгөх хүн байх хэрэгтэй. 2,3 ихэртэй ээж өөрөө хоол цай идэх хажуугаар нь орж амрах хором их хомс байдаг. Их ядарвал сүү амархан татрана. Хоёуланг нь зэрэг уйлах үед хөхүүлнэ гэдэг бол эхэндээ их эвгүй хэцүү… ихэр хүүхэд жин бага гардагтай бас холбоотой. Ихэр маамаатай болох гэж буй бүх ээжүүддээ амжилт өөрийгөө нөхрийгөө сайн бэлдээрэй. Ээж та өөртөө анхаарал тавиарай. Таны гэр бүлд эрүүл энх аз жаргал хамгийн сайхан бүхнийг хүсье. Монголын Ихэр үрс маш олон болтугай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *